| |
|
"Өнгөрсөн алдаа, бүтэлгүйтлээ март. Одоо хийж буй гол зүйлээс бусад бүх зүйлийг мартаад түүндээ анхаар.” - Уильям Дюрант |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,595.9 нэгжид хүрч 0.08 хувийн өсөлттэй хаагдлаа.
Монгол улс 2025 оны эхний 4 сард 4.24 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь жилийн өмнөх үеэс 14.1 хувь буурсан үзүүлэлт боллоо. Импорт 3.56 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөх үеэс 3.9 хувь өссөн үзүүлэлт боллоо. Экспортын дүн буурахад нүүрсний экспорт 1.2 тэрбум ам.доллароор буурсан нь гол нөлөөг үзүүлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн итгэл үзүүлэхийг хүссэн тогтоолын төслийн санал хураалт 2026 оны 6-р сарын 2-ны өдөр болно. Хэрэв УИХ дэмжвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлнэ. Дийлэнх гишүүд татгалзвал шинэ Ерөнхий сайд 30 хоногийн дотор томилогдох юм. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. S&P 500 индекс 1.88 хувь, Nasdaq Composite индекс 2.01 хувь, DJIA индекс 1.60 хувийн тус тус хүчтэй өсөлт үзүүллээ. Зах зээл нээгдэхээс өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбооны импортод ногдуулах 50 хувийн тарифыг 7-р сарын 9 хүртэл хойшлуулах шийдвэрийг зарласнаар зах зээл хүчтэй өсөлттэй эхэлсэн юм. Мөн хоёр талын худалдааны хэлэлцээрийг хурдасгах тухай зарласан нь зах зээлийн сэтгэл зүйд эергээр нөлөөлсөн.
- Хувийн хэрэглээний зардлын суурь индекс (PCE) 4-р сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 3-р сарын 2.7 хувиас буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оноос хойших хамгийн бага өсөлт болж байна. Гэсэн хэдий ч ч тус түвшин нь Холбооны нөөцийн сангийн зорилтот 2 хувиас өндөр хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
- Хэрэглэгчийн итгэлийн индекс 5-р сард огцом өсч 98 нэгжид хүрсэн нь 5 сар дараалан буурсан үзүүлэлтийг зогсоолоо. Хэрэглэгчийн итгэлийн индекс өндөр өсөлт үзүүлсэн нь 5-р сарын 12-д АНУ болон БНХАУ нар худалдааны түр тохиролцоонд хүрснээс үүдэлтэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоотой худалдааны гэрээ хийх хугацааг сунгах болсноо зарласан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд инфляцын түвшин буурч байгааг илэрхийлснээр төв банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдэж хувьцааны зах зээлд эергээр нөлөөллөө. STOXX 600 индекс 0.65 хувь, FTSE 100 индекс 0.62 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Испани, Итали дахь урьдчилсан инфляц 5-р сард 1.9 хувьд хүрч Европын төв банкны 2 хувийн зорилтот түвшнээс доогуур гарлаа. Ийнхүү инфляцын түвшин зорилтот түвшнээс доошоо орсон тул Европын төв банк 6-р сарын 5-д болох хурлаар бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж болзошгүй байна.
- Их Британийн эдийн засгийн хамгийн том хэсэг болох үйлчилгээний салбар дахь бизнесийн итгэл сүүлийн 2 жил гаруй хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурлаа. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд татвар нэмэгдсэн болон үнэ өсөх хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлагдаж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Ерөнхий сайд Шигеру Ишиба болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Пүрэв гарагт утсаар худалдааны хэлэлцээрийн талаар ярилцаж түүнийг албаны эх сурвалжууд үр дүнтэй яриа өрнүүлсэн талаар мэдээлсэн Япон улсын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.17 хувь, TOPIX индекс 2.41 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хоёр улсын бодлого тодорхойлогчид нар 6-р сарын дундуур болох G7 уулзалтаар өөрсдийн биеэр уулзах хүлээлттэй байна.
- Токио хотын 5-р сарын суурь инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 2 гаруй жилийн хамгийн өндөр инфляцын түвшин юм. Токио хотын суурь инфляц хүлээлтээс өндөр гарснаар хүү өсгөх хүлээлт нэмэгдлээ.
- Япон улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж энэ 7 хоногт буурч 1.51 хувь болсон боловч 2008 оноос хойших өндөр түвшинд хэвээр байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.03 хувь, CSI 300 индекс 1.08 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Тарифын дайны хэлэлцээр 5-р сард түр завсарлаж 90 хоногийн хэлэлцээрийн цонх 8-р сард дуусахаас өмнө БНХАУ-ын бодлого тодорхойлогчид эдийн засгаа дэмжих арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Ойролцоогоор 500 тэрбум юань (70 орчим тэрбум ам.доллар)-ын санхүүжилтийг шинэ дэд бүтцийн төслүүдэд хуваарилахаар болжээ. Блүүмбергийн мэдээлснээр тус төслүүдэд төрийн өмчит банк хөрөнгө босгож, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, хэрэглээтэй холбоотой дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх аж.
- БНХАУ-ын дараагийн 6 жилийн төлөвлөгөөг боловсруулж буй албаныхан үйлдвэрлэлийн салбарын ДНБ-д эзлэх хувийг урт хугацаанд тогтвортой байлгах боломжийг онцлон судалж байгаа аж.
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.85 хувиас 7.36 хувийн хооронд байна.
Компанийн бондууд дундаас Монголын ипотекийн корпорацийн бондын өгөөж 13.07 хувь, Худалдаа Хөгжлийн Банкны бондын өгөөж 10.33 хувь буюу хамгийн өндөр өгөөжтэй арилжаалагдаж байна.
Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод Ти Ди Би секьюритис ҮЦК-иар дамжуулан хөрөнгө оруулах боломжтой. |
 |
Дэлгэрэнгүй |
|
Ти Ди Би Секьюритис ҮЦК нь Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хороо-с уул уурхайн биржийн зуучлагчийн зөвшөөрөл авсан анхны компани ба өнөөдөр бидний хөгжүүлсэн платформоор дамжуулж тус компанийн харилцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-иас Монголын Хөрөнгийн Бирж дээр зарласан 22.35 хувийн агуулгатай зэсийн баяжмалыг амжилттай худалдан авлаа.
Уг арилжааны зэсийн баяжмал худалдах хамгийн бага ханш 2138.08 ам.доллар байсан ба дуудлага худалдаагаар уг ханш 40.0 ам.доллароор өсч 2178.08 ам.доллар дээр арилжаалагдлаа.
Арилжааны зарын дагуу худалдагч тал болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2025 оны 09-р сарын 30-ны өдрөөс өмнө БНХАУ-ын Эрээн хотын зэсийн баяжмал ачих, буулгах талбай дээр уг зэсийн баяжмалыг хүргэх юм.
|  | | МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |  |
ЗГДҮЦ-НЫ 2025 ОНЫ 5 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА 2025.05.28
Өнөөдөр (2025.05.28) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 17.9 тэрбум төгрөг, нийт 32.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 29 ширхэг захиалгын санал ирүүллээ.
Дэлгэрэнгүй | |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|